Амжилт хэнд ирдэг вэ?

Амжилттай яваа хүмүүст амжилт єєрєє ирдэг гэж бодож байна уу. Үгүй шүү . Тэд амжилтыг тэртээ өндөр  дээр байхад нь зүтгэсээр байгаад хүрчихдэг юм. Харин нэгэнт ажилтанд хүрсэн хойноо түүнийгээ алдахгүйн тулд мөн л эрчтэй хєдєлмєрлєж, түүнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хүрэх сууриа болгодог. Амжилттай яваа хүмүүст нийтлэг шинжүүд байдаг. Тэдэнд яагаад амжилт ир дэгийг сонирхъё.
Амжилттай яваа хїмїїс єєрийгєє маш сайн мэддэг
Тэд єєрийнхєє юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, түүнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зүйлүүд үнэхээр чанартай болдог. 

www.myshuleg.bblog.mn

Тухайл бал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины євсєн дээр унтдаг байсан нэгэн хүн одоо Америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хүний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нєлєєтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мєнгєтэй хүмүүс түүгээр морио сургуулахын тулд сарын ємнєєс захиалга єгдєг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хүсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа үнэхээр сайн хий дэг, єєрийнхєє їнэ цэнийг мэддэг, єєртєє итгэдэг, авьяас чадвараа бусад тай хуваалц­дагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.

Амжилттай яваа хїмїїс єєртєє болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын үсгээ зурж чадахгүй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгуй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Түүнд уг нь гэрээний үг үсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагүй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангүй. Амжилттай яваа хүмүүс єєртєє ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мєрдєж, бусдаар ч мөрдүүлж чаддагийнхаа ачаар амжилтад хүрдэг.

Амжилттай яваа хүмүүс бусдад туслахдаа үргэлж дуртай байдаг
Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар үхэж эхэлжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад ту салдаг байсан юм. Түүнээс бурхан “Чи үхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Үгүй ээ. Би айхгүй байна. Гэхдээ надад одоо үхэхэд ичгэвтэр байна. Би бусдын тєлєє хангалттай их сайн зүйл хийж чадсангүй шүү дээ” гэж хариулжээ . Бурхан түүнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр үедээ ирээрэй. Би чамд тусална” гэж хэ­лээд буцаав. Амжилттай явахыг хүсдэг хүн бүр энэ домгийг үргэлж санаж байгтун. Бусдад туслах­даа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.

Амжилттай хүмүүс єчүүхэн зүйлийг ч мартдаггүй
Тэд өөрлүү нь залгасан хүмүүсрүү эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггүй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусалдаг үйлчлэгч, манаач, түнш, найзууддаа баярласан талархлын мэндчилгээ бичих дээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол єєрийг нь сайхан амьдрахад тусалдаг єчүүхэн зүйлсээс бүрддэг гэдгийг мэддэг.

Амжилттай яваа хүмүүс єєрєє єєрийгєє зоригжуулж чаддаг
Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв єгүүлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгүүл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггүй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж үзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгүй гэж шийдэж байсан. Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцүү давааг харин ч нэг даваад гарна шүү” гэж єєрєє єєрийгєє зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч єєрєє єєрийгєє зоригжуулж, итгүүлж чадсан нь хамгийн чухал. Єнєєдєр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал ми­ний найз шиг 20 жил азгүйтэх шаардлагагүй шүү дээ.

Амжилттай яваа хүмүүс єєртєє хайртай байдаг
Оскар Уайлд “Єєрєє єєрийгєє хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар єєрийгєє хайрлуулах нь эхлээд єєрєє єєрийгєє хайрлахаас эхэлнэ, єєрєє єєрийнхєє үнэ цэнийг дээшлүүлэхээс эхэлнэ.

Амжилттай яваа хүмүүс ажилтанд хамаг чадлаараа тэмүүлдэг

Тэд хэзээд хамгийн том амжилтын тєлєє л тэмүүлдэг. Найзуудтайгаа мєрийтэй тоглохдоо ч, хєл бємбєгийн тэмцээнд оролцохдоо ч, сүлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд єрсєлдєхдєє ч ялагч нь байхыг тэмүүлдэг. Тэд бүхий л зүйлд ялагч болохын тєлєє  тэмүүлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.

Амжилттай яваа хүмүүсийн мєрєєдєл нь том байдаг
Хүн бүр мєрєєдєж чаддаг. Гэхдээ маш цєєхєн нь мєрєєдлєє биелүүлдэг. Учир нь тэд маш их хєдєл мєрлєдєг. Майкл Делл “Амжилтанд хүрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэр­сэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан түүнд хүрэх хэрэгтэй” гэж хэлжээ. үнэхээр ямар нэгэн єндєрлєгт хүрэхийн тулд та мєрєєдєх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мєрєєдєх ёстой. Үүндээ хүрэхийн тулд єдєр бүр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа єнгєрєєж болохгүй. Тэгээд ч амжилт гэдэг үгийн ємнє ажиллах гэдэг үг байдаг шүү дээ.

Амжилттай яваа хүмүүс амьдралын философитой байдаг
Элвис Преслигээс амьдралын философийнх нь тухай асуухад “Миний амьдралын философи маш энгийн. Хэн нэгнийг хайрлах хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хүлээх хэрэгтэй. Түүнийхээ тєлєє ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хариулжээ. Амжилттай яваа хүмүүс єєрийнхєє болон бусдын ємнє хариуцлага хүлээх ёстой гэдгээ мэддэг. Тэд амьдралын философитой байж, бусдад үлгэр дууриал болохуйцаар амьдардаг.

Амжилттай яваа хүмүүс єєрийн гэсэн шүтээнтэй байдаг
Энд “шүтээн” гэдгийг ямар нэг бурхныг тахиж, шүтэх гэдгээр бүү ойлгоорой. Харин ямар нэгэн ухаантай, амжилттай хүнийг єєрийн үлгэр дууриаллаа болгож, түүн шиг болохыг тэмүүлж амьдрах хэрэгтэй гэдгээр ойлгоорой. Миний нэг багш єєрийнхєє шүтээний тухай ярьсныг санаж байна. Түүний анхны шүтээн нь долоо хоногт тав хан долларын тєлєє үүр цайхаас эхлүүлэн үдэш болтол ажилладаг зарц ээж нь байж. Харин нєгєє шүтээн нь дєрєв дүгээр ангийн боловсролтой ч, том гэр бүлээ тэжээхийн тулд гараа цэврүүттэл мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хүмүүс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангүй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хүн үнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, түүнийхээ тєлєє хариуцлага хүлээх ёстой, хамт ажилладаг хүмүүсээ хүндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зүйг хүүхдүүддээ  сургачихсан байсан юм. Тийм ч учраас єнєєдєр хүүхдүүдийнх  нь нэг нь Харвардын их сургуулийн хүндэт доктор болчихсон, миний ємнє хичээл зааж байна.

Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хүмүүс амьдралын бэрхшээлүүдийг сєрєн зогсож, даван туулахад байнгын хєдєлмєр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд ємнєє зори го тавиад, түүнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хүрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггүй. Тэд илүү єндєрт хүрэхийн тулд зогсолтгүй, улам эрч хүч тэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч тєд удалгүй хєл дээрээ босоод, шороогоо нэг гєвчихєєд дахиад л зүтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггүй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.

Эх үүсвэр http://biznetwork.mn Баяраа гэдэг эрхмийн нийтлэл

Сэтгэгдэлүүд:

1. Ганхүү | 2009-05-29 11:14:00
баярлалаа гоё нийтлэл байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.