Заавал унш !!!

Дэлхийн олон улс оронд түгэн т арж сурч боловсорч, ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүстээ хандаж өөрийн бодлоо хуваалцахыг хүслээ. Миний хувьд би бээр Монгол улсын иргэн болсондоо туйлаас бахархаж, омогшиж явдаг хүн. Харин та ? 1,5665 мянган км2 нутаг дэвсгэртэй, агуу түүхтэй, соёлтой, агуу дайчин хөдөлмөрч оюунлаг өвөг дээдсийн цус  бидний судсаар урсаж байгаагийн хувьд, баялаг өвөрмөц онгон дагшин газар нутагтай ийм сайхан оронд төрсөндөө баярлаад бахархаад баршгүй ээ . Мөн зөндөө л сайхан давуу тал байна да миний бичээгүй орхисон, таны бахархаж явдаг зүйл байвал хуваалцаарай бичээрэй хөө. 

www.myshuleg.bblog.mn

Гэтэл албан бус тоогоор агуу Монголын маань дунд болон түүнээс дээш давхаргын ихэвчлэн боловсрол мэдлэгтэй оюунлаг 200,000 гаруй иргэд маань харь оронд сурч боловсорч ажиллаж амьдарч байгаа юм байна. Мөн маш  олон Монголдоо байгаа иргэд маань гадаад орныг зорихыг хүсэж байгаа нь зарим жишээгээр харагдаж байна. Жишээлбэл: Солонгост ажиллах хүч авах сургаар Монголын хэдэн мянган хүн өдөр шөнөгүй оочирлож бүртгүүлэх гэж бөөн юу болоод байсан.  Мөн маш сайхан залуухан дөнгөж цэцэглэж хийж бүтээх   насан дээрээ яваа Монголын маань үзэсгэлэнт охид гадаад Солонгос хүнтэй сууна гээд зуучлах товчоонд хандаж байхын . За бас өөр нэгэн жишээ гэвэл би саяхан 17 настай Америкт дунд сургуулиа төгсөөд монголруу явах гэж байгаа нэгэн танил охинтой ирээдүйн мэргэжлийнх нь талаар бяцхан яриа өрнүүллээ. Тэрээр буцаж Америкад ирээд сувилагчаар сурна гэж ярилаа. Би жоохон гайхаад яахаараа сувилагч байдаг байна аа анагаах сонирхож байвал эмч болмоор юм гэж бодон лавшруулан асуухад: би цаашдаа Америкийн иргэн болно сувилагч болвол их цалинтай ажил хийнэ гэдэг байгаа. Амьдралд дөнгөж хөл тавьж буй бяцхан охин хүртэл ингэж бодож ингэж ярихаар яанаа даа! Яагаад Монголын маань ирээдүй болсон бяцхан иргэд маань хүртэл ийм болно вэ ?  Хүмүүсээ үр хүүхдээ эх оронч сэтгэлгээтэй болгох хэрэгтэй юм биш үү.  Яагаад вэ? 

За хө хадуураад явчихлаа. Эх орон маань эдгээр оюунлаг иргэдээр дутаад байна ш дээ. Ерөнхийдөө бол ямарч улс орон хөгжин цэцэглэхийнхээ өмнө яг л манай оронд нүүрлээд байгаа шиг хямрал тогтворгүйж-илт, авилгал гэх мэтэд өртөж түүхтэй. Хүн бүхэн иргэн бүр эх орноо гэсэн сэтгэлтэйгээр нэгдэн өөрийн өчүүхэн жаргалыг хөөх биш агуу Монголыг хөл дээр  нь бат зогсоохын төлөө байх сэтгэл л дутаад байна даа. Миний уншиж сонсож байснаар гадаадад байгаа ихэнх монголчууд маань тухайн орны амьдрах ая тухай нөхцөл мөн ахиу хэдэн бор төгрөг үгүй ээ  хэдэн ногоонд хорогдоод л ирж чадахгүй байгаа гэсэн байсан. Монголын маань цалин хөлс , амьдрах орчин нь сайжирвал мэдээж хэрэг эх орондоо л очно гэдэг сурагтай. Үгүй ээ энэ чинь юу гэсэн үг вэ ?  Мэдээж хэрэг Монгол улс энэ чигээрээ байхгүй нь тодорхой хэрэг хэрэв та мэдсэн сурсан, судалсан , харсан , үзсэн , мэдэрсэн бүхнээ ирж Монголдоо хэрэгжүүлбэл бүүр л хурдан ажилтанд хүрэх  болно.

Монголчууд  түүхэндээ өөрийн биеийн жаргалыг бус үр хойч биднийхээ төлөө хэрхэн зовж зүдэрч, тэмцэж байж бидэнд энэ тусгаар тогтноосон уос, гайхалтай сайхан газар нутгийг минь бэлдэж өгсөн билээ. Түүхийн хуудсыг хальт сөхвөл:

Эзэн Богд Чингис хаан: /Монголын нууц товчооноос/

Одтой тэнгэр орчиж 

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзолдон булаалдаж байв

Хөрст дэлхий хөрвөж 

Хөвчин улс хямралдаж

Хөнжилдөө унтах завгүй 

Хөнөөлдөн тэмцэлдэж байв ... гэж хэлсэн байна. Бидний өвөг дээдэс хаад маань ямар агуу гайхалтай тэсвэр тэвчээр эр зоригтой улс вэ ? Хэрэвзээ Чингис хааны хүчирхэг арми гарч ирвэл хамгийн түрүүнд яах бол... Миний бодлоор эх орноосоо урваж дүрвэж байгаа нөхдүүдийн толгойг хамгийн түрүүнд, муусайн хужаануудаас ч өмнө тас чавчих байсан байх даа :) 

Шилийн богд уул 
Хөх мөнх тэнгэр 

Этүгэн газар шороо мину 
Элбэрэлт түмэн олныхоо 
Үүрдийн амар жаргалангийн төлөө 
Эр биеийнхээ 
Өр зүлднээс өчье! 

Гэрийн хойморт сууж 
Эрийн хийморийг гундаахгүй 
Шилийн уулын салхинаас 
Хэтийн үйлсэд зорино. 
Өвгөдийн үлдээсэн нутгаа 
Үхэлдэн тэмцэж хамгаалая 
Үр хүүхэддээ гардуулаж 
Үүрд бүтнээр нь дархалая 
Задарсан дээдсийн толгойд 
Цахиур хагалахаас буцахгүй 
Ядарсан олноо өмгөөлөхөө 
Ёс, хууль гэж үзнэ. 

Харийн ноёдод сөгдөж 
Халуун тамд шазрахгүй 
Тасын жигүүр шиг дэвэж 
Хас төрөө түшнэ 
Эвийн зангиагаа таслахгүй 
Эрийн тангараг няцахгүй 
Үргэвэл тоосондоо эргэнэ 
Үрэгдвэд ясандаа цугларна 

Хартугай Ивээтүгэй

Манжийн дарлалд байсан үе 1921 оноос өмнөх. Халхын хүчтэй эртэй зоригтой залуус маань мөн л бидэнд энэ сайхан нутагаа Монгол улсыг харийн түрэмгийлэгчдээс салган өгөхийн төлөө өөрийн эр биеийг үл харгалзан тэмцэж байсан байна. Дээрх мөртүүдийг уншаад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байн гээч ГАЙХАЛТАЙ.  /саяхан би тунгалаг тамир романыг E хэлбэрээр сонссон . Та сонсохыг хүсвэл www.tulhuur.com-н элекрон ном гэсэн хэсэг байгаа /

За даа Эрхэм Монголчууд минь өмнөх үеийн ухаалаг, тэсвэр тэвчээртэй, эр зоригтой хаад болон шилийн эрсийн цус бидний судсаар урсаж байгаагийн хувьд энэ биеийн өчүүхэн жаргалыг түр хойш тавиж эх орондоо цуглаж өөрсдийнхөө ирээдүйг бүтээцгээе л гэж хэлмээр байна даа.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-07-04 07:35:05
сайхан монгол залууд хайртай
2. x-woman | 2009-07-04 08:22:36
hey agai yu gesen utgatai-iin ? Ene niitlel-tei yamar holbootoi um be?
3. unshlaa. (зочин) | 2009-07-05 12:59:34
saihan yum bichjee. haramsaltai ni bas l gadnaas bichij bna. namaig hort havdaraa emchluulchiheed ochood zutgenee gevel unshsan humuusiin ineed ni hureh bolov uu. gehdee l tegej bodoj bna daa.
4. darhan (зочин) | 2009-07-05 13:18:37
........................
5. x-woman | 2009-07-05 14:23:57
Hurdan edgeed, eh orondoo ochooroi. Edgej eruul saruul bolno gedegt chin itgej bna shuu
6. amanjinka | 2009-07-12 02:12:08
монгол гэсэн бүх юманд хайртай
7. becky_p | 2009-07-12 02:43:49
saihan bichleg boljee amjilt husii
8. x-woman | 2009-07-12 10:50:03
tiim ee bich gesen amanjinka
bayarlalaa becky_p

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.