Жорж Сорос
Жорж Сорос 1930 онд Будапештд төрсөн ба АНУ-ын валютын арилжаа, хувьцааны арилжаа, бизнесмен, хүмүүлэгийн үйл ажиллагаа, улс төрийн үйл ажиллагаанд тус тус оролцогч юм.
Форбус сэтгүүлийн 29 дэхь тэрбумтан гэж тодорхойлогддог бөгөөд 11 тэрбум ам долларын хөрөнгөтэй. 1979 оноос хойш нийт 6 тэрбум ам доллар хүмүүлэгийн үйл ажиллагаанд хандивласан байна.
Сорос бол Сорос Сангийн Удирдлагын ерөнхийлөгч бөгөөд нээлттэй нийгэм институцын ерөнхийлөгч юм. 2004 оны Жорж Бушын эсрэг сонгуулийн үйл ажиллагаанд асар их мөнгө хаясан гэдгээрээ АНУ-д алдартай нэгэн юм.
АНУ-ын төв банкны ерөнийлөгч асан Паул Волкер өөрийн бичсэн 2003 оны санхүүгийн хими номондоо Соросын талаар:
Жорж Сорос бол маш амжилттай худалдаачдын нэг бөгөөд дэлхийн худалдчидаас хамгийн түрүүнд баяжсан нэгэн гэжээ. Түүний энэ их амжилт нь хөгжиж буй орнуудад “нээлттэй нийгэм” байгуулахад зарцуулагдсан манай дэлхийн хүмүүнлэг хүмүүсийн нэг нь гэжээ.
www.myshuleg.bblog.mn
Бизнесийн түүхээс
Сорос бол Соросын Сангийн Удирдлагын үүсгэн байгуулсан хүн юм. 1970 онд тэрээр Quantum Fund –ыг Жим Рожерстай хамтран байгуулсан, түүний бусад хамтрагч нар нь Victor Niederhoffer ба Stanley Druckenmiller.
2007 онд Quantum Fund Сорос 32%-ийн өсөлтийг авчирч ойролцоогоор 2.9 тэр бум ам доллар олжээ.
Валютын арилжаанд
1992 оны 9-р сары 16 буюу хар лхавга гарагт Сорос асар их алдартай болсон бөгөөд 10 тэрбум фунт стерлингийг зарж Английн Төв банкны бодлогын хүүг бууруулахгүй гэсэн шийдвэр дээр нь үндэслэн чөлөөт зах зээлээс асар их ашиг олсон байдаг.
Эцэст нь Английн Төв банк хүчээр валютаа татан авч фунт стерлингийн ханшийг үнэгүйдүүлсэн нь тухайн үед Сорос арилжаан дээрээсээ 1.1 тэр бум ам долларын ашиг олох боломжийг олгосон байна. Түүнийг “Английн Банкыг дампууруулсан хүн” гэж нэрлэх тохиолдол бий.
The Times сэтгүүлийн 1992 оны 10-р сарын 26-ны хэвлэл дээр Сорос “Хар лхавга гарагт би нийт 10 тэр бумаар нь зарчихсан байсан, илүү ихийг ч зарах бодолтой байсан. Норман Ламант хэлснээр бол Сорос дахиад 15 тэрбумыг авч зарах гэж байсан нь бидний гайширалыг маш их төрүүлж байсан юм” гэж тэмдэглэжээ.
Stanley Druckenmiller Соросын зааварчилгаагаар ажилладаг худалдаачин хэлэхдээ Сорос фунт стерилингийн ханш унаж байсныг харсан бөгөөд түүнийг хамгаалах гэж байгаа нь маш эрсдэлтэй алхам хийж байсан гэжээ.
1997 оны Азийн санхүүгийн хямралаар Соросыг баялагаараа дарамталж хүчээр ашиг олсон гэж Малайзын ерөний сайд буруутгаж байсан бөгөөд ASEAN-ыг шийтгэж байжээ.
Түүний таамаглал
2008 оны өөрийнхөө номондоо Сорос “Супер хөөс” гэдгийг тайлбарлаж сүүлийн 25 жилийн турш бий болсон энэ хөөс хагарахад бэлэн болсон байсныг дурьдаж байжээ. Энэ бол түүний бичсэн 3 дахь ном бөгөөд гаймшгийн талаар:
Би гамшигийг үргэлж өмнө нь хэлж байсан, анх 1987 оны “Санхүүгийн хими” гэдэг номондоо, дараа нь 1998 онд “Глобалчлагдсан капилизмын хямрал” номондоо, одоо энэ номондоо, нийт 3 удаа бичлээ, үнэхээр гамшиг ирсэн байна.
Тэрээр өөрийнхөө амжилтын нууцыг хэлэхдээ би хэзээ буруу таамаглал дэвшүүлж байгаагаа мэдэрч чаддаг гэжээ.
Би баян байгаа нь би буруу үеүдийг мэдэрч чаддагт байдаг… Миний амжилт бол би алдаануудаа таньж чадсан байдаг. Алдаа гаргасан үед миний ар нуруу их чилж өвддөг юм. Алдаа гаргасан үедээ тэмцэх эсвэл зугтах гэсэн сонголж байдаг. Тэмцэж чадсан үед нурууны минь өвчин өөрөө алга болдог.
Эх үүсвэр http://www.fxmn.biz


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: