
20-р зууны АНУ-н хамгийн алдартай хүн яах аргагүй Мартин Людр Кинг билээ. Тэрбээр боолчлолыг дуусгахаар тууштай тэмцэж өөрийн бүх амьдралаа үүний төлөө зориулсан хүн яах аргагүй мөн билээ. Түүний БИ МӨРӨӨДӨЖ БАЙНА хэмээх гайхалтай илтгэл нь дэлхийн сая сая хүмүүст өөр үзэл бодол хүсэл тэмүүлэл бэлэгсэн. Ингээд ажилтанд хүрэхийг хүсэгч хэн бүхэн зориулж энэхүү агуу хүний тухай мэдээллээ дугаарлан оруулахаар боллоо. Мөн удирдагч хүн бүхэн илтгэгч байх ёстой гэж үздэг өөрийн үзэл дээрээ үндэслэн дэлхий дахинд гайхагддаг гайхалтай илтгэгчээс суралцахыг зөвлөе.
www.myshuleg.bblog.mn
Албамагийн залуу
1963 онд АНУ-н нийслэл болох Вашингтонд 250000 хүн оролцсон жагсаалыг АНУ-н өмнөд Албамагийн Протестант-н /христийн шашны нэг урсгал/ тэргүүн болох нэгэн залуу удирдсан билээ. Тэнд тэрбээр өөрийн алдартай илтгэлээ тавьсан билээ. Би мөрөөдөж байна хэмээх гайхалтай үгээрээ алдартай түүний илтгэлийн гол утга нь хар арьстай ба цагаан арьстнууд нэгэн цагт эвтэй найртай, энх тайван хамтдаа амьдрах болно гэсэн байдаг. Жагсагчид түүнийг маш ихээр сайшааж, зарим нь уйлж байсан.

Түүний энэхүү илтгэлийг дэлхий даяар телевизээр үзэж сүмийн удирдагч залуу 20-р зууны хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон билээ. Сая сая хүмүүс түүнд хайртай ба мөн үзэн яддаг ч хүмүүс байсан. Вашингтонд тавьсан илтгэлийнхээ /I have a dream илтгэл биш шүү/ дараагаар тэрбээр буудуулж нас барсан. Түүний үхлийг сонсоод зарим хүмүүс маш ихээр харуусаж зарим нь уурсаж байв. Вашингтон ба Чикого зэрэг хотуудад хар арьстай хүмүүс бослого гаргаж байсан ба тэд барилга байгууламж шатаан мөн цагдаа нартай зодолдож байв. Энэхүү бослогын үеэр маш олон хар арьстай хүмүүс амь үрэгдэж байсан. Түүнийг нас барьснаас 15 жилийн дараа Америкийн засгийн газар түүний төрсөн өдрийг олон нийтийн амралтын өдөр болгон тунхагласан. Өнөөдөр тэр бол 20-р зууны гайхалтай АНУ-н эргэн дурсдаг цорын ганц хүн билээ. Энэ хүн хэн бэ? Яагааад түүнд маш олон хүн хайртай байсан бэ? Ман яадаг үзэн яддаг байсан бэ? за энэхүү асуултуудад дараагийн мэдээллүүд маань маш тодорхой хариултыг өгөөд өгөөд явчихна аа.
Мартин Людр Кинг Атлантад өсөв.
Мартин Людр Кинг 1929 оны 2-р сарын 15-д Жоржиагийн Атлантад төрсөн. Түүний аав тэндхийн сүмүүдийн удирдагч байв. Кингийн гэр бүл ядуу биш байсан ба Атлантаддаа гайгүй амьдралтай давхаргад ордог ба тохь тухтай амьдрахад хүрэлцээтэй мөнгөтэй байсан. Мартин хүүхэд насныхаа тухай ярихдаа гайхалтай гэр бүл, нөхөрсөг, хөршүүдээ дурсдаг.

Гэхдээ Кингийн гэр бүл Өмнөдийн л хар арьстай байсан тул зарим зүйл дээр цагаан арьстнууд шиг байж чаддаггүй байсан. Хар ба цагаанууд амьдрал нь маш олон ялгаатай байсан. Жишээлбэл: Өмнөдийн автобусанд хар арьстнууд арын суудал дээр суудаг ба тэд цагаан арьстнуудын хажууд суухыг хориглодог. Ихэнх нь ресторанд харуудыг орохыг хориглодогн Мөн хар ба цагаан арьстай хүүхэд-үүд өөр өөр сургууль сурах жишээтэй байв. Үүнийг арьс өнгөөр тусгаарлалт гэдэг байв. Мартины эцэг эх энэ бүгдийг маш буруу зүйл гэдэг ба цагаан арьстай хүмүүс үүнийг өөрчилнө харин хар арьстнууд тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэж ярьдаг байсан. Өөрчлөлт удахгүй ирнэ. Харин залуу Мартин үүнтэй санаа нийлдэггүй байв. Мартин хүүхэд байхдаа гудамжны эсрэг талд амьдардаг цагаан хүүтэй тоглодог байв. Гэтэл сургуульд ортол түүний сургуульд найз нь байхгүй байв. Хичээлээ тарсны дараа тэр найзынхаа гэрт очтол хүүгийн ээж Мартин чи дахиж миний хүүтэй битгий тогло. Учир нь чи хар чиний найз цагаан шүү дээ гэв.Тэр өдрөө Мартин гэртээ ирээд уйлж гарав. Тэрбээр ээждээ болсон явдлыг хэлтэл ээж нь битгий санаа зов дэлхий дээр амар амгалан гэж юу байдаг талаар бод чи хэнээс ч илүү сайн үүнийг мартаж болохгүй гэж хэлжээ. Мартин хэзээ ч ээжийнхээ хэлсэн үгийг мартаагүй. Гэхдээ тэр муу цагаан хүмүүс хар хүнийг хэрхэн яаж дээрэлхэж байгааг Атлантад харсан билээ. Нэгэн удаа тэрбээр цагаан эмэгтэйн хажуугаар зөртөл тэр эмэгтэй Мартины нүүрлүү цохиод авав. Гэтэл нэгэн хүн чи яагаад энэ хүүг алгадаж байгаан гэтэл энэ жижигхэн нохойн гөлөг миний хөл дээр гишгэчихлээ хэмээв. Алгадуулсан нь өвдөж байсан ч түүнийг дуудсан үг нь бүүр ихээр өвтгөж байв. Дунд сургуульд сурч байх үедээ тэрбээр олны өмнө ярьж эхэлсэн. Тэр сүмдээ ярьдаг байсан ба нэгэн удаа Өмнөдийн өөрчлөлтийн талаар сургууль дээрээ ярьсан. 14 настайдаа Мартин илтгэлийн тэмцээнд оролцож ялж анхны шагналаа авав. Тэрээр шагналаа авах гэж Вашингтон явсан. Атлантааруу буцах замд дүүрэн автобусанд явж байтал нэгэн цагаан эр орж иртэл автобусны жолооч Мартинд хандаж суудлаа тавиж өг гэв. Мартин татгалзсан яагаад тэр суудлаа хэн нэгэнд өгөх ёстой гэж зөвхөн шалтгаан нь тэр цагаан байсан явдал байв. Автобусны жолооч маш ууртайгаар түүний нэрийг дуудтал тэрбээр багшийгаа асуудалд оруулахгүй тулд суудлаа тавьж өгсөн. Гэхдээ түүний уур шатаж байв. Тэр цагаан хүмүүсийг үзэн ядахыг хүсэхгүй байсан ч түүнд хүнд байв. Тэр энэ зүйл хэзээ ч дуусахгүй юм байна. Хар арьстнууд өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй гэж бодов.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: